Сайд нар ирэх долоо хоногт ажилдаа орно

10816f79bd9dbb94aee46acaec66e682_L Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад гишүүд ирэх долоо хоногт амралтаа дуусган ажилдаа орох боллоо.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш буюу энэ сарын эхнээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон сайд нар амралтаа аваад байсан юм. Тиймээс өнгөрөгч долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-ийг Шадар сайд Д.Тэрбишдагва удирдаж, яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар оролцон явуулсан. Харин ирэх долоо хоногт Засгийн газар ажилдаа орох учир даваа гарагт болох “Бүтээн байгуулалтын цаг”-ийг Ерөнхий сайд өөрөө удирдан зохион байгуулах болжээ. Түүнчлэн бусад зохион байгуулах үйл ажиллагаануудын тов мэдээлэл тодорхой гарах юм байна.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих