Цөмийн төлөвлөгөөгөө орхихыг уриаллаа

cd63827c3435bec6bigЦөмийн төлөвлөгөөгөө орхиж, жинхэнэ энх тайван хөгжлийн замаар замнахыг БНАСАУ-д уриалж байна гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын хэ 27-нд илэрхийлжээ.

Өмнөд Солонгосын засгийн газар мөн өдөр нийслэл дэх Лон сон дайны дурсгалын ордонд арга хэмжээ зохион байгуулж, Солонгосын хойгийн дайн зогссоны 60 жилийн ойг тэмдэглэжээ. Пак Кын хэ тус арга хэмжээн дээр хэлэхдээ, өнөө БНАСАУ цөмийн төлөвлөгөөгөө заавал орхих хэрэгтэй. БНАСАУ зөв зам сонговол БНСУ түүнтэй харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өмнөд умардын хамтын хөгжлийн замыг идэвхтэй нээнэ гэжээ.

Солонгосын хойгийн дайн 1950 оны 6-р сарын 25-нд үүсч, 1953 оны 7-р сарын 27-нд дайн зогсоох гэрээ байгуулснаар дуусгавар болсон юм.

\Ц\ CHINA RADIO


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих