Сноудений хэргийн улмаас Америк хариу арга хэмжээ авч мэднэ
Испанийн АВС сонины мэдээлснээс үзэхэд, Америкийн “Призм” төслийг илчлэгч Эдвард Сноуденд орогнол олгохоо мэдэгдсэн Венесуэл улс энэ хэргийн улмаас Америкийн хариу арга хэмжээнд өртөж мэднэ гэжээ.
Мэдээнд тэмдэглэснээр, Венесуэлийн өндөр албан тушаалтан болон зарим аж ахуйн нэгжийн эздийн Америкт орох визийг Вашингтон хориглож эхэлсэн байна. Үүнээс гадна Венесуэлд бензин зэрэг нефтийн бүтээгдэхүүн экспортлохоо зогсоож эхэлжээ.
Тус мэдээ нийтлэгдсэний дараа нэрээ нууцалсан Америкийн албаны хүн хэлэхдээ, Венесуэлийн өндөр албан тушаалтан болон аж ахуйн нэгжийн эздийн визэд Америк хориг тавиагүй бөгөөд Венесуэлийн нефтийн бүтээгдэхүүн экспортлохоо зогсооно гэж сүрдүүлээгүй гэжээ.
Венесуэлийн дэд ерөнхийлөгч Сноуденд орогнол олгоход бэлэн байгаагаа 19-ний орой сэтгүүлчдэд дахин илэрхийлээд түүнийг нэр хүндтэй амьдарч, бодит үйл хэргийн төлөө үргэлжлэн чармайн ажиллах учиртай гэжээ.
\Р\ china radio
URL: