Г.Батхүү цолны найраа нижгэр хийнэ
УИХ-ын гишүүн Г.Батхүүг сайн морь, сайхан машин хоёрт гар татдаггүй. Мөн сайн морины тухай дуунд ч гар татдаггүй гэлцдэг. Түүний зохиосон гэх “Толин хул” хэмээх дуу ямар үнээр боссоныг өдгөө мэдэх хүн бас тун цөөхөн. Тэгвэл эрхэм гишүүн энэ удаа хурдан хүлгийн тоос боссон, хиймор далласан, бас ч үгүй багагүй хэмжээний мөнгө зарсан нэгэн наадмыг хийх гэнэ. Тэрээр энэ сарын 21-нд “Тод манлай уяач” цолныхоо найрыг Өвөрхангайд нижгэр хийхээр зэхэж байна. Одоогоос 20-иод жилийн өмнө буюу 1990-ээд оноос хурдан морь сонирхож, хурдан буяны тоосонд хийморио сэргээдэг болсон эрхэм уяач гурван насны морь уралдуулж, бөх барилдсан томоохон наадмыг хийнэ гэдгийг ойрын эх сурвалжууд хэллээ. Улс төрд данстай журмын хэдэн нөхөд нь ч наадамд очихоор зэхэж байгаа гэнэ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: