Хуа Чүньин Өмнөд тэнгисийн асуудлыг сэтгүүлчдэд тайлбарлалаа
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин 16-ны өдөр Филлипиний талын өмнөд тэнгисийн асуудлаар хэлсэн үгтэй холбогдуулан сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Филлипиний ГХЯ 15-ны өдөр 8 зүйлт мэдэгдэл гаргаж, Хятадын талын тайлбар үндэслэлгүй гэсэн бөгөөд Хятадын талын байр суурь хатуу байснаас хэлэлцээ үргэлжлэх аргагүй болж, Филлипиний тал маргааныг өөрийн эрхгүй олон улсын арбитрт шилжүүлсэн гэжээ.
Энэ талаар Хуа Чүньин хэлэхдээ, Хятадын тал Филлипиний талын Хятадын талтай хоёр талын яриа хэлцэл хийх боломжгүй болсон гэдэг байр суурьд харамсаж байна. Филлипиний тал дипломат хэлэлцээнээс татгалзаж, яриа хэлэлцээний үүдийг хаасанд сэтгэл дундуур байна. Филлипиний тал Хятадын талын хууль ёсны эрх ашиг болон зүй ёсны анхаарлыг үл ойшоон,олон улсын арбитрт хандсаныг Хятадын тал эрс эсэргүүцэж байна гэжээ.
Хуа Чүньин цохон тэмдэглэхдээ, Хятад Филлипиний өмнөд тэнгисийн маргаан буй болсны шууд шалтгаан бол Филлипиний тал Хятадын өмнөд тэнгисийн Нань Ша бүлэг арлын зарим хэсгийг хууль бусаар эзэлсэн явдал болно. Хятадын тал уулаасаа баримталсаар ирсэн байр сууриа хадгалж, улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалсан нь бүрмөсөн зүй ёсны юм. Саяхан болсон АСЕАН-ны гадаад хэргийн сайд нарын хурал дээр Филлипиний тал АСЕАН-ны орнуудын нийтлэг ойлголтыг үл ойшоон, Хятадыг зэмлэсэн мэдэгдэл хийсэн нь Хятадын талын няцаалттай тулгарах нь гарцаагүй юм. Филлипиний тал Өмнөд тэнгисийн асуудлаар шуугиан дэгдээж, үнэн байдлыг мушгин гүйвуулж, Хятадыг гүтгэснийг Хятадын тал хүлээн авах боломжгүй гэжээ.
/Баатар орчуулав/ china radio
URL: