Таван мянган бий биелгээч Гиннесийн батламжаа авлаа

Таван мянган бий биелгээч Гиннесийн батламжаа авлаа

Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, цаатан, дархад, хотгойд, дөрвөд, баяд, урианхай, хотон, тува, захчин, торгууд, өөлд, мянгад, казак зэрэг 10 гаруй ястны бий биелгээчид өчигдөр Сүхбаатарын талбайд цуглалаа.

Монголын ардын язгуур урлагийн нэгэн төрөл бий биелгээг Гиннест бүртгүүлэхээр 5204 бий биелгээч нэгэн зэрэг цугласан нь энэ билээ.

Гиннесийн батламж авсан биелгээчдээс хамгийн бяцхан нь Баянхонгор аймгаас ирсэн гурван настай хүү байсан бол хамгийн ахмад нь 92 настай буурай байсан юм.

Монголын бие биелгээг Геннист бүртгүүлэх уг үйл ажиллагааг ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас санаачлан эхлүүлсэн бөгөөд ардын өв соёл, ёс заншил, язгуур урлагын тухай ерөнхий ойлголт өгөх зорилготой “Бий биелгээний шавь сургалт“-ыг Монгол улсын 21 аймаг 315 сум, Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгүүдийн 15347 хүн, хүүхдэд үнэ төлбөргүйгээр зааж сургажээ.

А.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих