Францын Батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдлын ЕНБД айлчиллаа

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар Франц Улсын Батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн дарга Франсис Делон Монгол Улсад 2013 оны 7 дугаар сарын 4-6-нд албан ёсны айлчлал хийлээ.
Тэрээр хоёр өдрийн айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг нартай хоёр орны гадаад бодлого, аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар уулзаж мөн ОБЕГ, нийслэлийн гал унтраах 10-р ангиар зочилж, уулзалт хийжээ.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй хоёр талын яриа хэлэлцээ хийж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.  Уг санамж бичигт хоёр орны болон бүс нутгийн аюулгүй байдал, Европын Холбоотой харилцах, Үндэсний болон бүс нутгийн байгалийн гамшиг, техникийн осолтой холбоотой асуудлууд,
Олон улсын терроризм, зохион байгуулалттай хил дамнасан гэмт хэрэг, хууль бус хар тамхины эргэлт, хүний наймаа, хууль бус цагаачлал, Цахим мэдээллийн аюулгүй байдлаар хамтран ажиллах, НҮБ болон олон улсын байгууллагуудын хөгжилийн асуудлууд зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар тусгажээ.

URL:

Сэтгэгдэл бичих