ТҮЦ машинууд суурилуулсанд олон иргэн талархлаа илэрхийлжээ
Өнгөрч буй долоо хоногт“ 11 11” төвд хандсан 1100 шахам иргэний тал хувь нь орон нутгаас холбогджээ. Их, дээд сургуулийн хуваарь орон нутагт цөөн тоотой ирдгийн зэрэгцээ мэдээлэл нь нээлттэй бус байна. Мөн элсэлтийн шалгалтын бүх мэдээлэл онлайн хэлбэрт шилжсэн нь хөдөөгийнхөнд хүндрэлтэй байна. Онлайнаар бүртгүүлж, мэдээллээ шалгаж чадахгүй байна гэсэн гомдол зонхилжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас холбогдох сургуулийн сургалтын албаны утас, хаягийг гомдол гаргагчдадхүргэж, зарим асуудлаар мэдээлэл өгсөн байна. Шалгуулагчийн материал автомат машинаар засагдах тул буруу гарах үндэслэлгүй, харин онооны талаар гомдолтой бол ажлын 5 хоногт багтаан Боловсролын үнэлгээний төвд өргөдөл гаргаж болно. Өргөдлийн дагуу материалыг нягтлан шалгаадхариу өгнө гэж яамнаас тайлбарлажээ.
Харин нийслэлийн иргэд станцын саатлаас болж тог цахилгаан хэсэгчлэн тасарсанд бухимдаж, зуслангийн замын засварыг наадмаас өмнө дуусгах хэрэгтэй, хотын гол замуудын засварыг богино хугацаанд хийх зэрэг санал шүүмж илгээжээ. Төрийн үйлчилгээг хөнгөвчилсөн ТҮЦ машинууд суурилуулсанд олон иргэн талархал илэрхийлэхийн зэрэгцээ хаана хаана байрлуулсныг лавласаар байгаа тул одоогоор суурилуулсан үйлчилгээний газруудын хаягийг хүргэе.
1. Сонгинохайрхан дүүрэгт:
-Хөтөлийн буудал /Том мянган ХХК/
-31-р хорооны байр
-Хархорин захын ард Миний дэлгүүр
-Орбитын эцэс /Зүүн алдар ХХК, үйлчилгээний газар/
2. Баянзүрх дүүрэгт:
-Хужирбулангийн дэлгүүр үйлчилгээний газар /Эрхэм бүрд ХХК/
-Хос худалдааны төвийн 3 давхарт /Сандей плазагийн баруун талд/
-Офицер/ Цэцэн дэлгэр дэлгүүрт /Офицеруудын ордны баруун талд/
-IT парк
3. Чингэлтэй дүүрэгт:
-7 буудлын эцэс /худалдааны төв/
-Тэнгис кино театр
4. Хан-Уул дүүрэгт:
-19 үйлчилгээний төвийн супермаркет
-Чингэс хаан ОУНО-ны буудал
-Яармагийн дэнж, дэлгүүр үйлчилгээний газар /Татаал трейд ХХК/
5. Сүхбаатар дүүрэгт:
-Төв шуудан
гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: