А.Хүчитбаатар комүсүби цолтой ахин барилдана

А.Хүчитбаатар цол ахин барилдана

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн энэ сарын 7-21-ний өдрүүдэд Нагоя хотод болно.

Өнгөрсөн тавдугаар сарын тэмцээнд нэг ч уналгүй түрүүлсэн Хакүхо М.Даваажаргал энэ сарын барилдаанд бүх бөхчүүдийг тэргүүлж барилдана. Тэрбээр дээд зиндаанд 25 дахь удаагаа түрүүлж, 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн амжилттай зэрэгцэж ирсэн.

Харин Токиогийн башёг 11 давж, дөрөв унасан амжилтаар өндөрлүүлсэн мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж баруун жигүүрээс барилдана.

Токиогийн башёд арав давж, тав унасан Токитэнкү А.Хүчитбаатар энэ сарын барилдаан комүсүби цолтой барилдахаар болжээ.

Тэрбээр хамгийн сүүлд 2007 оны Нагоя башёд дээрх цолтой барилдаж байсан бөгөөд ийнхүү зургаан жилийн дараа дахин комүсүби цолтойгоор хүч үзэхээр боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих