Хятад, БНСУ-ын хамтын ажиллагаанд боломж нээгдэв

Flag57847547588754БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе 6-р сарын 27-ноос эхэлж Хятад улсад дөрвөн хоногийн хугацаатай төрийн айлчлал хийлээ. Айлчлалын хугацаанд хоёр орон ирээдүйн хоёр талын харилцаанд тэргүүлэн хөгжүүлэх гурван салбар, үйл ажиллагааны талаар төсөл төлөвлөгөө тогтоосноор Хятад, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаанд шинэ боломж нээгдлээ.

Пак Кын Хегийн айлчлалд Хятад улс дээд хэмжээний хүндэтгэл үзүүлэв. Хятад улсын дарга Ши Жиньпин Пак Кын Хетэй уулзалт, хэлэлцээ хийж, нягт харилцаа өрнүүлснийг олон нийт анхааралдаа авсан байна. Өмнө нь гадны орны удирдагчид Хятадад айлчлахад иймэрхүү хөтөлбөр цөөн тохиолддог байсан юм.

Ирээдүйд хоёр орон улс төрийн аюулгүй байдлын стратегийн ойлголцол, нийгэм эдийн засаг, иргэдийн харилцаа солилцоо зэрэг гурван чухал салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх нь айлчлалын чухал үр дүн болов. Үүнд Хятад, БНСУ-ын стратегийн ойлголцлын механизмыг илт нэмэгдүүлэхээр боллоо. Хятадын дипломат харилцааны үйл хэрэг хариуцсан Төрийн зөвлөлийн тушаалтан болон БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны Үндэсний аюулгүй байдал хариуцсан газрын дарга нар яриа хэлцэл хийх, хоёр орны гадаад харилцааны сайдууд харилцан айлчлах, хоёр орны гадаад харилцааны сайд нарын тусгай утас ажиллуулах, хоёр орны гадаад харилцааны яамдын стратегийн дээд хэмжээний уулзалтыг жил бүр хоёр удаа хийхийг хоёр орон хамтаар санаачиллаа.

Худалдаа, эдийн засгийн салбарт “урьдаар анд найзууд, дараа нь арилжаа бизнес хийцгээх”-ийг Пак Кын Хе дурдав. Худалдаа эдийн засаг, ногоон экологи, үйлчилгээний худалдаа, шинэ техник технологийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, түүнчлэн харилцан ашигтай хамтаар ялах, чөлөөт худалдааны өндөр төвшний хэлэлцээр байгуулж, хоёр талын худалдааны хэмжээг 2015 он гэхэд товлосон ёсоор 300 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо биелүүлэхийг хоёр орны төрийн тэргүүн онцоллоо.

Солонгосын хойгийн цөмийн асуудал Пак Кын Хегийн Хятадад хийсэн айлчлалын хөтөлбөрт гол байр эзэллээ. Пак Кын Хегийн дурдсан “хойгийн итгэлцлийн үйл явц” гэсэн санаачилгыг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд өмнөд умардын харилцаа сайжирч, эв нэгтэй хамтын ажиллагаанд хүрэхийг дэмжихээ илэрхийллээ. Түүнчлэн зургаан талт хэлэлцээг сэргээхэд идэвхтэй нөхцөл боломж бүрдүүлэхийн төлөө хоёр орон хүчин чармайлт гаргана гэв.

\У.\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих