Дээд шүүх МАХН-ын нэрийг бүртгэхээс айж байна

УИХ-ын гишүүн МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Улс төрийн намуудын тухай хуульд хоёр нам нэгдэх тухай асуудлыг зааснаас бус нэг нам хоёр тусдаа салах асуудлыг зохицуулсан заалт байдаггүй шүү дээ?
-Манай нам нэг намаас салж байгаа юм биш. Тусдаа бие даан байгуулагдаж байгаа нам. Өдий хүртэл манай намын нэрийг бүртгэхгүй байгаа нь анханаасаа санаатай зохион байгуулсан хэрэг. Санаатай зохион байгуулсан гэдэг нь өөрөө гэмт хэрэгт тооцогддог. Тэгэхээр Улсын дээд шүүх болон Үндсэн хуулийн Цэц гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг.
-Танай намын нэрийг Дээд шүүх бүтгэхгүйдээ бус эмээсэндээ Цэц рүү асуудлаа шилжүүлсэн юм биш үү?
-Сая болж өнгөрсөн “Шүүх эрх мэдлий шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган дээр Дээд шүүхийн дарга “Ерөөсөө улс төрийн намуудын нэрийг Дээд шүүх бус Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэж байх нь зүйтэй” гэж хэлж байсан. Тэгэхээр тэд манай намын нэрийг бүртгэхгүйдээ ингээд байгаа юм биш, айгаад байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч хэлж байсан “Бүгдээрээ яг энэ өдрөөс хойш шударга байцгаая. Энэ улс оронд чинь шударга ёс үгүйлэгдэж байна гэж. Тэгэхээр Ерөнхийлөгч хүртэл ингэж хэлсэн юм чинь манай намын нэрийг бүртгэх байх. Угаасаа бүртгэхээс ч өөр арга байхгүй.
-Сүүлийн үед улстөрчид парламентыг хоёр танхимтай болгох тухай асуудлыг хөндөх боллоо. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол зүгээр л онол төдий зүйл шүү дээ. Мөн улстөрчдийн ард түмний анхаарлыг өөр тийш нь хандуулж байгаад сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэсэн башир арга. Ингэхдээ тэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг шийднэ гэж ярид байгаа. Хэн дуртай нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулчдагч юм биш. Ард түмэн үүнийг зөвшөөрөхгүй. Энэ бол улстөрчдын сэтгэдийн хөөрлөөр ярьж буй яриа.
Ц.Пүрэв

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих