Тони Блэйрийн “урт гар” Монголд хүрлээ

3aec20c9a44fc9803cb9c53846141f74_x3Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монголын Засгийн газарт зөвлөхөөр ажиллах болсон тухай “Telegraph” энэ сарын эхээр мэдээлсэн. Лондон хот дахь АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо байрлах албан өрөөнөөс нь түүний “урт гар” бөмбөрцгийн өнцөг булан бүрт хүрч буй ч гагцхүү тэрбээр зөвлөснийхөө төлөө хэдийг олдог тухай албан ёсны мэдээлэл өдий хүртэл нууц байгааг Их Британийн “Daily mail” сонин цахим хувилбартаа тэмдэглэжээ. Тони Блэйрийн улс төр, эдийн засаг, Засгийн газрын шинэчлэлийн асуудлаар стратегийн зөвл өгөө өгдөг “Tony Blair Associates” пүүс өдгөө 200 гаруй ажилтантай агаад ойрын хугацаанд албан хаагчдынхаа тоог 500-д хүргэж, үйл ажиллагаагаа тэлэхээр зэхсэн гэнэ. Хамгийн сүүлийн тайланд нь дурдсанаар “Tony Blair Associates”-ийн дэргэдэх “Government Advisory Practice” пүүс 16 сая фунтийн орлого олсноос цэвэр ашиг нь 3.6 сая фунтээр тоологдож буй аж. Гэхдээ энэ нь мөсөн уулын зөвхөн орой болохыг “Daily mail” онцолжээ.

Колумб: 2010 оны долдугаар сард Тони Блэйрийн “Government Advisory Practice” Колумбын Засгийн газарт зөвлөх гэрээ байгуулсан. Өртөг нь одоо хүртэл нууц хэвээр байгаа боловч олон сая фунтээр тоологдоно гэдгийг ажиглагчид онцолжээ.

Бразил: Өнгөрсөн жил тус улсын Сан-Паулу мужийн Засгийн газарт зөвлөхөөр дөрвөн сая фунтийн өртөгтэй гэрээ байгуулжээ.

АНУ: Сүүлийн таван жилийн турш Тони Блэйр АНУ-ын “JP Morgan” банкны ахлах зөвлөхөөр ажиллаж, жилд 2.5 сая фунтийн цалин авч байжээ. Чухал шаардлагатай үедээ тэрбээр “Gulfstream V” хувийн онгоцыг 20 сая фунтээр түрээслэн НьюЙоркийг зорьдог агаад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх “Carlyle” зочид буудалд байрладаг аж.

Швейцарь: Дэлхийн дулаарлын асуудлаар зөвл өгөө авсныхаа төлөө тус улсын “Zurich Insurance” компани Тони Блэйрт жилд 500 мянган фунтийн хөлс төлдөг. Өнгөрсөн есдүгээр сард тэрбээр Швейцарьт төвтэй уул уурхайн “Xstrata”, таваарын худалдааны “Glencore” компанийг нэгтгэх ажилд ганц цаг зарцуулсныхаа төлөө 630 мянган фунт “халаасалжээ”.

Албани: Энэ сарын 23-нд болох Албанийн Парламентын сонгуульд тус улсын социалист удирдагч Эди Рамагийн нам ялбал Тони Блэйр түүний Засгийн газарт зөвлөхөөр олон сая фунтийн гэрээ байгуулахаар зэхэж буй.

Казахстан: Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Казахстан улсад сайн засаглалын хөгжлийн асуудлаар зөвлөхөөр 16 сая фунтийн гэрээ байгуулсан. Монгол: Тони Блэйрийн “урт гар” хамгийн сүүлд Монголд хүрч, өнгөрсөн гуравдугаар сард хийсэн айлчлалынхаа үеэр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан нь энэ сарын эхээр илчлэгдэв.

Филиппин: Их Британийн Ерөнхий сайд асан 2009 онд Филиппиний хэсэг бизнес эрхлэгчид 2.5 цаг зөвлөгөө өгч, илтгэл тавин, төлбөрт нь 400 мянган фунтийн орлого олжээ.

БНСУ: Тус улсын нефтийн “UI Energy” корпорац тэргүүтэй хөрөнгө оруулагчдад зөвлөх гэрээнд Тони Блэйр 2008 оны наймдугаар сард гарын үсэг зурсан байна.

Мальдив: Өнгөрсөн зун тэрбээр эхнэр, хуульч Черигийн хамт тухайн үед шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мохамед Вахид Хасаны урилгаар Мальдивт зочилж, тансаг зэрэглэлийн “Дөрвөн улирал” зочид буудалд хамт хоолложээ.

Абу Даби: 20 тэрбум фунтийн хөрөнгөтэй “Mubadala” баялгийн санд зөвлөгөө өгч, жилд нэг сая фунт авдаг. Катар: Тэрбээр Катарын Ерөнхий сайд Шейх Хамад бин Жассим бин Жабер альТанитай нэлээд зузаан холбоотой аж.

Кувейт: 2007 оны зургадугаар сард Ерөнхий сайдын үүрэгт ажлаа өгсөн Тони Блэйр хамгийн анхны үйлчлүүлэгчдийнхээ нэг Кувейттэй 27 сая фунтээр үнэлэгдэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж байв. Мөн түүний “Tony Blair Associates” компани тус улсын улс төр, эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх “Кувейтийн зөн 2035” тайлан боловсруулж, 2010 онд олны хүртээл болгожээ.

niigem.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих