Хятадын оюутнуудыг дайрсан хэргийг зэмлэв

29b1499112449e53bigХятадаас Францад суугаа элчин сайдын яам 16-ны өдөр албан мэдээ нийтэлж, 14-ний өдөр Хятадын оюутнууд хүчирхийллийн дайралтад өртсөн хэргийг хатуу зэмлэн буруушааж, хэргийг даруй шалган, хэрэгтнийг хуулийн дагуу шийтгэж, зохих арга хэмжээ авч, оюутнуудын аюулгүй байдлыг батлахыг Францын холбогдох сарлбараас шаардлаа.

Албан мэдээнд тэмдэглэхдээ, Хятадын засгийн газрын холбогдох салбар болон Хятадаас Францад суугаа элчин сайдын яам энэ үйлдлийг дээд хэмжээнд анхаарал хандуулж байна. Элчин сайдын яам хүмүүсээ Бордеаусхд илгээж байдлыг нарийн ойлгуулж холбогдох хэргийг туслан зохицуулж, шархадсан оюутнуудыг эргэн үзэж Хятадын боловсролын сайд Юань Гүйрэн болон элчин сайдын яамны анхаарал халамжийг уламжиллаа гэжээ.

Тухайн орон нутгийн цагаар 14-ний орой Хятадын 6 оюутан Францын баруун нутгийн Гиронде муж дах байрандаа тухайн нутгийн сахилгагүй согтуу залуусын дайралтад өртөж, нэг оюутан нүүрэндээ хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргүүлэн эмчлүүлж байна.

/Баатар орчуулав/ china radio


URL:

Сэтгэгдэл бичих