Яг одоо аль зам засвартай байгааг мэдэх үү
Нийслэл хотод зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Цайз зах хүртэлх 2.8 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй, замын трасст орсон 121 объект чөлөөлөхөөс үлдсэн 64 объектийг чөлөөлөх шатандаа явж байгаа бөгөөд зам засварын ажлыг “Беринг” ХХК гүйцэтгэж байна.
Мөн Туул Жин Пангийн уулзвараас Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 м замыг ирэх сарын 5 хүртэл хааж, хучилтын ажлын хийх бол Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон, Чулуун-Овооны тойргоос Ботаникийн цэцэрлэг хүртэлх авто замын хучилтыг долдугаар сарын 09 хүртэл хийж, замын хөдөлгөөнийг урсгал тус бүрээр хэсэгчлэн хаах юм. Харин Сэлбийн хойд гүүрний ажлын явц 58 хувьтай, есөн тулгуурын долоог нь цутгаж, дам нурууны цутгалт дууссан байгаа аж. Гэрээ ёсоор “Мотор сервис” ХХК ирэх сарын 10-ны өглөө гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээх юм. Түүнчлэн Дунд голын гудамжны зүүн хэсэг Гандийн гудамжны төгсгөлөөс Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис шатахуун түгээх станц хүртэлх 500 м замыг энэ сарын 25-ны өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байгаа.

Зуслангийн чиглэлийн замуудын хувьд хойд зуслан чиглэлийн 14 км автозам засварын ажлын эхлэл болсон Дамбадаржаагийн постоос Хандгайт чиглэлд “ЭСТО” ХХК шинэ технологиор замын гадаргуун боловсруулалт хийж байгаа. Тиймээс тус замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүй, урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж юм байна. Дашрамд дуулгахад, баяр наадмын өдрүүдээр нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн хаахгүй, ихэнх замуудын зорчих хэсгийг бүрэн нээх эрчимжүүлсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тиймээс наадмын өдрүүд хүртэл хотын зүүн хэсэгт замын түгжрэл ихсэх төлөвтэй байгаа аж.
Ж.Өөдлөн
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: