ГОЛОМТ БАНК 8 ХУВИЙН ХҮҮТЭЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙГ ӨНӨӨДРӨӨС ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол улсын орон сууцны санхүүжилтийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг Голомт банк 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг Монгол орон даяар иргэд харилцагч, өрх гэр бүлүүддээ өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ.
Монгол Улсын засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд олгох хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд Голомт банкны бүх салбар тооцооны төвөөр дамжуулан хамрагдах боломжтой бөгөөд засгийн газраас тавьж буй нөхцлийг хангаж байвал Голомт банкнаас орон сууцны зээлтэй байгаа бүх иргэд харилцагчид иргэний үнэмлэхтэйгээ ирээд зээлээ хөрвүүлэх боломжтой юм.
8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөөг Голомт банкны 1646 лавлах утас, бүх салбар нэгж, www.golomtbank.com цахим хуудас болон mail@golomtbank.com хаяг руу сонирхсон асуултаа илгээж хэрэгтэй мэдээллээ аваарай.
Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банкны мянга мянган ажилтан албан хаагчид эрхэм харилцагч, иргэд та бүхний гал голомтоо бадраах зорилгыг тань бодит болгоход тусалж банк санхүүгийн хамгийн шилдэг үйлчилгээг хамгийн найдвартай, түргэн шуурхай үзүүлж ажиллах болно.
URL: