ААНБ-уудын дотооддоо ашиглаж буй ШТС-уудыг шалгажээ

4c593f80829b1731bigАлбан газруудын хашаанд дотор байгаа зөвшөөрөлгүй ШТС-иудыг шалгах хэрэгтэй байна. Ялангуяа том том аж ахуйн нэгж, компаниудын хашаанд үйл ажиллагаа явуулж байгаа колонкуудын зөвшөөрөлтэй эсэхийг шалгах хэрэгтэй байна. Үүнд хариу өгнө үү.

 

Шийдвэрлэлт: НМХГ-ын дэд даргын баталсан 02-02/43 тоот удирдамжийн дагуу байгууллагын дотоодод ашиглаж байгаа ШТС-уудад 2013 оны 4-р сард шалгалт хийсэн. Үүнд: ИНЕГ-ын, ЦЕГ-ын автобаазын, НОБГ-ын,  автобус-1, автобус-3, НЯТТ-ын автобаазын, “Тэнүүн огоо” ХХК-уудын ШТС-ууд хамрагдсан. Автобус-1, НЯТТ-ын автобаазын ШТС-ууд байнгын ашиглалтанд улсын комиссоор хүлээлгэн өгсөн байна. Ил сав бүхий Автобус-3, “Тэнүүн огоо” ХХК-уудын ШТС-уудын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, тус бүрд нь торгуулийн арга хэмжээ авсан.  ИНЕГ-ын, ЦЕГ-ын автобаазын, НОБГ-ын ШТС-ын барилга байгууламжид технологийн шинэчлэлт хийж улсын комиссд  хүлээлгэж өгөх үүрэг даалгаврыг албан шаардлагаар хүргүүлээд байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих