Монголын тагнуулчийн шүүх хурал хойшлогдлоо

1_1370913846Сүүлийн үед Б.Хурцыг Германы тал шилжүүлэн авах хүсэл­тэй байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл гарах болсон. Харин түүнийг шүүх хуралд Б.Хурц оролцох ёстой байсан ч ирээгүй талаар Германы нэгэн сайтад мэдээлсэн байна. Гэхдээ энд Б.Хурцын нэрийг дурьдаагүй бөгөөд Монголын тагнуулч “Х” гэх хүний талаар бичжээ. Ямартай ч энэхүү нийтлэлийг хүргэе.

Берлин. Шүүх хурлын танхимд хохирогчийн талын өмгөөлөгч, ямар ч шүүгч байхгүй байв. Холбооны өмгөөлөгч алга байв. Х-д холбогдох хэргийн өмгөөлөгч ч мөн адил пүрэв гарагт болох байсан хуралд ирээгүйн улмаас шүүх хурал хойшлогдлоо. Уг нь энд улс төрийн мөрдлөгө явуулс­ныхаа төлөө буруутгагдаад бай­сан Монголын нууц төлөөлөгчийн үйлдлийг гэм буруутай эсэхийг шийдэх шүүх хурал болох байсан юм.

Өмгөөлөгчдийн хэлж буйгаар үйл явцыг тэд сайтар хянах ёстой байж. Уг нь Х Холбооны шүүхийн даргын шийдвэрээр 2011 онд суллагдаж, өдгөө эх орондоо амьдарч байгаа. Харин Холбоо­ны прокурор түүнийг баривчлах шийдвэрийг өмөөрсөн байр суурийг шүүх хурал болохоос өмнө  илэрхийлэх болсон. Тэрбээр хүн хууль бус хилээр гаргасан гэх хэргээр шалгагдаж байгаа юм. Шүүх хурлын танхимд ирэх ёс­той байсан Х нь баривчилгааны үеэр хүний амь нас хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

1998 онд Монголын улстөрч, сайд Санжаасүрэнгийн Зоригийг хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ. Энэ үйл явдал Монгол Улсыг тэр чигт нь хямрааж байв. Ингээд 2000 онд тус улсын засгийн эрхэнд гарсан улс төрийн хүчин С.Зориг агсаны амийг хөнөөсөн хэргийг олж илрүүлэх амлалт өгч байв. Харин бүхэл бүтэн гурван жил өнгөрсөн ч тэдний хэлсэн үгний талаар хэн ч юу ч ярьсангүй, бас биелүүлсэн­гүй. Сүүлдээ хэргийг шалгаж бай­сан улсын прокурор буруутдаж, хэргийг шалгах явц тааруу байгаа талаар иргэдээс шүүмжлэл авч эхэлсэн байна. Ингээд 2003 онд Франц улс руу цагаачлал хүссэн Д.Энхбатыг С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт сэжигтнээр татан мөрдөж эхэлжээ.

Харин Д.Энхбат Францад өөр хүний нэрээр амьдарч байсан байна. Яг энэ үед Х нь Будапешт хотод Элчин сайдын яаманд ажиллаж байжээ. Ингээд 2003 оны тавдугаар сард Францын “Ле Хавре”-д Д.Энхбаттай ойр байсан хоёр  эмэгтэйн тусламжтайгаар уулзалт зохион байгуулжээ. Улмаар Д.Энхбатыг Х хоёр хүний тусламжтайгаар ухаан алдуулсан байна. Ингээд түүнийг Брюссель рүү авч явжээ. Дараагийн өдөр Х сэжигтнийг Берлин рүү авч явах ёстой байв. Нэг өдөр Д.Энхбатыг хонгилд нуун дараа нь авч гарсан байна. Хэдэн өдрийн дараа “Тегель” олон улсын нисэх буудал дээр микроавтобусны жолооч эрэгтэйтэй Д.Энхбатыг авчирсан аж. Өмнө нь Х дахин мэгдүүлсэн. Хоёр тусгай ажилтан Д.Энхбатыг тэргэнцэр дээр түрэн дипломат үнэмлэхээ харуулан хил нэвтэрсэн аж. Хэрвээ Х онгоц хөөрөхийг шаадсан бол ямар нэг сэжиг авхуулах байжээ. Тухайн үед Х өөрийн ур чадвараар Д.Энхбатыг хил нэвтрүүлэн эх орондоо авчирсан байдаг.

Харин Д.Энхбат 2006 оны дөрөвдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар шоронгоос суллагдан тав хоногийн дараа амиа алдсан байна. Түүний гэр бүлийн хүсэлтийн дагуу Германы хууль сахиулагчид хэргийг шалгах болсон.

Х–г 2010 оны есдүгээр сард Лондон хотод ажлаар очих үед Скотланд Ярдын мөрдөгчид түүнийг баривчлан ХБНГУ-ын талд шилжүүлжээ. Энэхүү баривчилгаанаас хойш дөрвөн долоо хоногийн дараа тэрбээр Холбооны шүүхийн шийдвэрээр суллагдсан юм. Харин түүнд холбогдох хэргийг энэ пүрэв гарагт шүүх байсан ч талууд байхгүй байсан учраас шүүх хурал хойшлогдлоо.

 

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих