Бага насны хүүхдүүд голд осолджээ

04eaab2766f81276greatОйрын үед гол усанд осолдох тохиолдол ихсэх хандлагатай байна. Ялангуяа бага насны хүүхэд гол усанд осолдож амь насаа алдсан тохиолдол гарсаар байна.
Энэ оны зургадугаар сар гарсаар  1-10 насны 3 хүүхэд усанд осолджээ.

Тухайлбал Хэнтий аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн I 10 жилийн сургуулийн гуравдугаар ангид сурдаг М /10 настай, эрэгтэй/, З /9 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голын гүүрнээс зүүн тийш 150 м газарт усанд осолдсон байж болзошгүй гэнэ.  Хүүхдүүдийг аймгийн Онцгой байдлын ажилтнууд эрэн сурвалжилж байгаа аж.
Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13,14-ний өдрүүдэд Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим нутгаар усархаг, дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Борооны үеэр голуудын усны түвшин эрс нэмэгдэх хандлагатай байгаа тул гол усны ослоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж гол ус руу явуулахгүй, голын эрэг дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг эхчүүд, тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.
Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэд гол усанд орохгүй байж сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих