Хүчингийн хэрэгтэнүүдэд ”химийн аргаар хөнгөлөх” шийтгэл ноогдуулна
Киргизийн парламент хүчингийн хэрэг үйлдэгсэд болон бага насны хүүхдийг садар самуунд уруу татагсдыг химийн аргаар хөнгөлөх хууль баталлаа. Хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийг шоронгоос суллахын өмнө тариа тарих юм байна. Түүнчлэн ялаа эдлээд шоронгоос гарсны дараа ч тэд байнга бүртгүүлж, цаашид тариагаа үргэлжлүүлэн хийх ёстой. Хэрэв тариа хийлгэхээс татгалзвал 2 жил хорих ялаар шийтгэх аж.
2011 онд Киргизэд 83 ийм хэрэг гарсан бол 2012 оны эхний хагас жилд 73 болж, эрс нэмэгдсэн тул дээрх хуулийг баталсан гэж төрийн албаны түшмэл мэдээллээ. Хамгийн аймшигтай нь хүчингийн хэрэгтнүүд дахин давтан хэрэг үйлдэх тохиолдол дэлхийн хэмжээнд 100% гэнэ.
URL: