Шямэн хотын автобус гал гарснаас нийт 47 хүн энджээ

a055bc01db4a4e3a813a0fbad37926227-ны өдрийн 18 цаг 20 минутын үеэр Фүжян мужийн Шямэн хотын нэг автобус замдаа гэнэт гал гарснаас нийт 47 хүн эндэж, 34 хүн шархдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг Шямэн хотын Захиргааны хэвлэлийн алба мэдээлжээ.

 

      Уг хэрэг үүсний дараа ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл дээд хэмжээнд чухалчлан үзэж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Кэчян нарын зэрэг нам төрийн удирдагчид чухал заавар гаргаж, ХКН, Төрийн зөвлөлийн найдлагаар Төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайд Гүө Шэнкүн 7-ны өдрийн 22 -агийн үеэр Шямэнд яаралтай хүрэлцэн очиж холбогдох ажлыг удирдуулж байна.

      Төрийн зөвлөлийн холбогдох салбарын хариуцлагатан болон холбогдох мэргэжилтэн нараар бүрэлдсэн ажлын хэсэг 8-ны үрээр Шямэн хотод хүрэлцэн очиж яаралтай ажиллаж байна.

      Холбогдох мэргэжилтэн нар Шямэн хотын цагдаагийн байгууллага газар дээр нь шалгалт хийгээд автобусны дугуй хэвийн ажиллаж, бензиний сав бүрэн бүтэн байж, тухайн газрын шатахуун дэмжигчийг шалгасанд бензин байж, харин уг автобус дизель хөдөлгүүртэй байсан юм байна. Үүнээс уг хэргийг эрүүгийн хэрэг гэж нотлон цаашид шалгалт хийж байна.

Шямэн хотын автобус гал гарснаас нийт 47 хүн энджээ

CRI       (GMT+08:00) 2013-06-08 15:07:53

 

china radio


URL:

Сэтгэгдэл бичих