Турк: Шаардлагыг биелүүлтэл жагсаал үргэлжилнэ

5e201817b82047c2a640acfff7447e2b_LАНКАРА. /СИНЬХУА/. Засгийн газар тавьсан шаардлагыг биелүүлж, бодитой алхам хийх хүртэл “тэмцэл”-ээ үргэлжлүүлнэ гэж Туркийн Истанбулын Таксимын талбайд болж буй эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдлээ.

Засгийн газар ямар хариу өгөхөөс эсэргүүцэл цаашид үргэлжлэх үгүй нь ихээхэн шалтгаална гэж тэд хэлжээ.
Тус улсын Ерөнхий сайдын орлогч Бюлент Аринжтай уулзсаныхаа дараа цагдаа нарыг нулимс асгаруулагч хий хэрэглэхгүй, баривчилсан бүх эсэргүүцэгчдийг суллаж, Таксимын талбай дахь “Гези”-гийн цэцэрлэгт хүрээлэнг нураахыг эсэргүүцэж буй “Таксимын индэр” эв санааны бүлгийн гишүүдийн үг хэлэх эрх чөлөөг боогдуулахгүй байхыг жагсагчид уриалж байна гэжээ.
Туркийн Ерөнхий сайд Ресеп Тайип Эрдоган эсэргүүцэгчдийг “хэт туйлшрагч бүлэглэл” толгойлж байна гээд эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг “тонуулч” гэж буруушаасан байна. Харин Засгийн газар биднийг үг хэлээр доромжлохоо болих хэрэгтэй гэж жагсагчид хэлжээ.
Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласны дараа хэдэн мянган хүн тус бүлгийнхэнтэй нэгдсэн юм. Үүний дараагаар, Истанбул олон тус улсын нэлээд хэдэн муж даяар жагсагчид гудамжинд гарч, эсэргүүцэгчдийг дэмжин, Ресеп Тайип Эрдоганы засгийн газрын бодлогыг буруушаан тэмцэж буй юм.
Тус улсын “Эрүүл мэндийн холбоо”-ны мэдэгдсэнээр, эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр хүн амь үрэгдэж, 12 мужид нь 4177 жагсагч бэртэж гэмтсэний 43-ынх нь биеийн байдал хүндхэн байна.

Г.Доржханд

МОНЦАМЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих