Оросын олон улсын нөөцийн нийт хэмжээ 8 сарын турш дах хамгийн доод төвшинд хүрчээ

images5fg54545454   Оросын олон улсын нөөцийн нийт хэмжээ 518 тэрбум 400 сая ам долларт хүрч, сүүлийн 8 сарын турш дах хамгийн доод төвшинд хүрснийг Оросын төв банк 5-ны өдөр нийтэлсэн тоо баримтад харуулжээ.

5-р сард Оросын олон улсын нөөц 14 тэрбум 800 сая ам доллар буюу 2.8%-аар буурсан байна.

2012 онд Оросын олон улсын нөөц 39 тэрбум ам доллар буюу 7.8%-аар нэмэгджээ.

Оросын олон улсын нөөц нь гадаад валют, шижир алт, Олон улсын валютын сангийн бэлтгэл мөнгө, мөнгө авах онц эрх зэргээс бүрддэг.

\Э.Г\ china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих