ГОЛОМТ БАНКНЫ “ДА ХҮРЭЭ” ТООЦООНЫ ТӨВ АЛБАН ЁСООР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
Харилцагчийн итгэл, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтээрээ Монголын банк санхүүгийн салбарыг тэргүүлж ирсэн Голомт банк 2013 оны 6-р сарын 6-ны өдөр 91 дэх салбар нэгж болох “Да хүрээ” тооцооны төвийнхөө үүдийг албан ёсоор нээлээ. “Да хүрээ” автомашин, техникийн захад байрлалтай Голомт банкны “Да хүрээ” тооцооны төв нь харилцагчиддаа бүх төрлийн зээл, хадгаламж, валют арилжаа, гадаад дотоод мөнгөн шилжүүлэг зэрэг банк санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээг ая тухтай орчинд түргэн шуурхай үзүүлж байна.
Голомт банк “Да хүрээ” захтай хамтран тус захын 6 га газар идэвхтэй байгаа утасгүй интернэтээр Голомт банкны интернэт банкинд үнэ төлбөргүй нэвтэрч төлбөр тооцоогоо түргэн шуурхай хийж бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлэх боломжийг олгож байгаа юм. Дашрамд дурдахад, Голомт банк Үндэсний их баяр наадмыг угтан автомашины зээлийн хүүгээ бууруулж хугацааг нь уртасгалаа. Иймд эрхэм харилцагч та 8-р сарын 31 хүртэл Голомт банкны “Да хүрээ” тооцооны төв болон бусад бүх салбар нэгжүүдээс автомашины зээл авч өөрийн хүссэн өнгө загварын хүлгээр халуун дотно гэр бүлтэйгээ хөөр баяр дүүрэн наадаарай.
Ийнхүү салбар сүлжээнийхээ тоог эрчимтэй нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ хүртээмжийг өдрөөс өдөрт тэлж байгаа Голомт банк энэ 2013 онд хот болон орон нутагт хэд хэдэн салбар нэгжүүдийг шинээр нээхээр төлөвлөж байна.
URL: