Боловсролтой сумочдын тоо нэгээр нэмэгдлээ
Арлын орны үндэсний уламжлалт барилдааныг монгол хүүгийн бяр чадал мэдээж хамгийн гол нь Монгол бөхийн мэхээр баяжуулан дэлхийн анирт хүртэл алдаршуулж чадсан нь монгол сумочид.
Өөрөөр хэлбэл хоёр мантуу жигнүүр дээрээс нэгнийгээ түлхэж унагах үйл явц гэгддэг байсан сумог сонирхолтой болгож чадсан монголчууд сүүлийн үед сумочдын боловсролын түвшинг ахиулахад бас л голлох нөлөө үзүүлэх болжээ.
Тухайлбал, Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Ёкозуна Харумафүжи Бямбадорж энэ жил Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн ангийг төгсөх гэж байна.
Тэрбээр ” Монгол, Японы хуулийн ялгаа, онцлог ” сэдвээр дипломын ажлаа хамгаалах гэж байгаа бөгөөд түүний хувьд 2010 оны намар Хууль сахиулахын их сургуульд элсэн орж улмаар 2,5 жилийн хугацаанд зайнаас багшаасаа даалгавар авч, хичээл заалгаж байгаад диплом хамгаалах ажилдаа орсон нь энэ.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: