Казахууд манай Чингис хаанаар бизнес хийнэ гэж мөрөөдөж байна
Казахстанд олон улсын аялал жуулчлалын анхдугаар хурал болжээ. “Казахстаны шилдгүүд. Жуулчид, хөрөнгө оруулагчдад таатай Казахстан” хурлын үеэр хэрхэн Казахстанд жуулчдыг татах тухай авч хэлэлцжээ.
Казахстаны аялал жуулчлал, буудал, зоогийн газруудын холбооны ерөнхийлөгч Рашида Шайкенова “Манайх дэлхийд олон зүйлийг дэлгэрүүлсэн анхдагч улс. Утсан хөгжим манайхаас түгсэн, алтан зул цэцгийг голландчууд манайхаас анх аваачиж тарьсан. Мөн Чингис хааны онгон манайд байгаа. Алма-Ат мужийн хаа нэгтээ түүнийг оршуулсан гэж бид бодож байна. Манай үр удам Чингисийн онгоныг олж чадна. Хэрэв тэд үнэхээр түүнийг манай энэ хавьд оршуулсныг баталж чадвал ямар олон жуулчин манайд ирэх бол” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр “Сүүлийн үед төр засгаас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд их хүч тавьж байгаа. Эко жуулчлал, мөн ажил хэрэгч, эмчилгээ, мөргөл, соёл танин мэдэхүйн, уул хаданд авирах, уулын цанын гээд олон төрлийн жуулчлалыг хөгжүүлэх потенциал манайд бий” хэмээн ярилцлагадаа цохон тэмдэглэв.
www.mnews.mn
URL: