С.Ганбаатарыг АТГ-аас шалгаагүйг албан ёсоор мэдэгдлээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цахим мэдээллийн хуудаснаа цацагдаад байгаа.
Харин энэ талаар тэрбээр өөрөө “Шалгагдаж байгаа зүйл байхгүй. Энэ бол ямар ч ор үндэслэлгүй гүтгэлэг. Манай үйлдвэрчний эвлэлийнхэн өөрсдөө тайлбар хийх юм байна. АТГ-т энэ тухай ямар ч мэдээлэл ирээгүй. Ямар ч ийм зүйл болоогүй гэдэг лавлагааг авчихсан байгаа. Өөрсдөө энэ талаараа мэдээлэх байх” гэж мэдэгдсэн.
Мөн АТГ-аас тодруулахад, “УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас шалгаагүй” гэсэн албан ёсны хариулт өгсөн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: