Өмнөд Умард хоёр хэлэлцээр хийхгүй. Харин дайн …

Өмнөд Солонгос Пхеньяны Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрийг сэргээх саналд татгалзсан хариу өгчээ. “Үйлдэл үгнээс хамаагүй чухал” хэмээн Өмнөд Солонгосын Нэгдэлийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэрээр сэтгүүлчдэд “Хэрэв Хойд Солонгос үнэхээр хэлэлцээр хийхийг хүсч байгаа бол аж үйлдвэрийн Кэсон бүс дэх асуудлаар Засгийн газрын түвшинд ярилцах удаа дараа тавьсан манай уриалгад нааштай хариу өгөх эхний алхмыг хийх ёстой байсан” хэмээн ярьжээ. Өмнө Пхеньян Өмнөдтэй хамтран үйл ажиллагаа явуулдаг аж үйлдвэрийн Кэсон бүсийг хаахаар шийдвэрлэсэн. Сөүл аж үйлдвэрийн бүсэд байгаа өөрсдөд нь харъяалагдах түүхий эд, тоног төхөөрөмжийг найдвартай хадгалах болон энэ асуудлаар хэлэлцээр хийхийг Хойд Солонгосоос шаардаж байгаа билээ.

URL:

Сэтгэгдэл бичих