МИАТ-ын удирдлагууд буруутай нь тогтоогдлоо
Өнгөрсөн онд Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээ саатуулснаас улсад их хэмжээний хохирол учируулсан МИАТ компанийн хэргийг УМБГ-т шүалгаж дуусаад Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна. Тус компани инженер техникийн удирдах ажилтнаа ажлаас нь халснаас ажилчид нь эсэргүүцлээ илэрхийлэн ажлаа хаяж дээрх нислэг саатсан юм. Хэргийг шалгах явцад үндэслэлгүйгээр ажилтнаа халсан нь тогдоогджээ. Харин МИАТ-ын удирдлага ажил хаясан ажилтан ажилчдаа буруутган шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан бөгөөд ажилчдыг буруугүй болохыг шүүхээр тогтоосон байна.
URL: