Худалч эрчүүдээс болж монгол цусны эцэггүй хүүхэд төрүүлснээс…
Сайн уу залуусаа! Би одоо 21-тэй. Би солонгос хүнтэй хамт амьдардаг. Цаашдаа гэрлээд үр хүүхэд гаргаад хамт амьдрах бодолтой байгаа. Гэр бүл хамаатан садан маань энэ тухай бүгдийг мэддэг. Залуучууд намайг харааж зүхэх байх. Гэхдээ би тэдэнд ингэж хэлмээр байна. Би ч бас харийнхан тэр тусмаа хятад солонгос хүмүүсийг үзэн яддаг байсан. Ингээд хамт амьдарна гэж зүүдлээ ч үгүй явсан. Намайг ингээд явахад хүргэсэн хүмүүс нь монгол эрчүүд шүү дээ. Надаас миний нандин бүхнийг авсан мөртлөө надад амласан зүйлүүдээсээ нэгийг ч биелүүлээгүй. Би монгол залууг анх хайрлаж, монгол залууд охин бие итгэн байж өгсөн. Гэтэл тэд надаар зүгээр л наадчихсан.
Гэхдээ би шоудаж байгаад танилцаад ганц шөнийг өнгөрөөчихөөд ингэж хэлж байгаа юм бишээ. Бүтэн 2 жил хамт байж хайрын үг сонсож байсан хүндээ охин бие өгөөд хууртчихсан. Би бие үнэлж энэ тэр муу газруудаар явж байгаад энэ хүнтэй танилцсан юм бишээ. Бид 2 хувь тавилангаар учурсан. Монгол эрчүүдийг бодвол амалсанаа биелүүлж яваа эр хүн.
Та нар мөнгөтэй баян хүн гэж бодож байн уу? Үгүй ээ бид 2 хамтдаа бүхнийг хийж хамтдаа амьдарлын төлөө зүтгэдэг. Солонгос хүн гэхээрээ л муу хүн биш шүү дээ. Манай монголд солонгос хүнтэй гэр бүл болоод үр хүүхэд төрүүлээд аз жаргалтай амьдарч байгаа эмэгтэйчүүд олон байдаг. Муу солонгос байхгүй гэхийн аргагүй ээ. Харин энэ хүнийг тэдэнтэй зүйрлэх хэрэггүй ээ. Та нар намайг монгол цус бузарлаад гэх байх. Тэр тусмаа эрчүүд. Тийм л юу бол та нар ч бас охин хүнийг хайрлана гэж амласан бол амласандаа хүрч битгий гомдоож бай. Нэг л өдөр яасан нь мэдэгдэхгүй хаяад явдаг тэр зангаа засцгаа. Зарим нэг цэвэрхэн хувцасласан эрчүүд нь хамраа сөхөөд л алга болж өгдөг. Тэгсэн хэрнээ монгол цус гэж орилох дуртай. Та нар ч бас тэр цусаа хамгаалах хэрэгтэй юм биш үү? Бодож эргэцүүлж байж үгээ хэлцгээж бай залуусаа. Би хүн хүнээс илүү жаргалтай амьдарч байна. Худалч эрчүүдээс болж монгол цусны эцэггүй хүүхэд төрүүлснээс холимог ч болтугай гэр бүлтэй аз жаргалтай хүүхэд төрүүлж сайхан амьдарсан нь дээр.
Нэмээд нэг зүйл хэлэхэд монгол найз залуугаасаа салахгүй гэсэндээ хүүхэдтэй гэж хүртэл хэлж үзсэн. Гэтэл тэр надад юу гэсэн бэ гэвэл…-Эцэггүй хүүхдээр чи яахав дээ хурдхан эмнэлэг явсан нь дээр юм биш үү. Ингэж хэлж байгаа юм даа. Үнэхээр би жирэмсэн байсан бол эцэггүй хүүхэдтэй хүүхэн болно эсвэл аборт хийлгэж эрүүл мэндээрээ хохироод л үлдэх байсан байгаа юм даа. Эцэст нь хэлэхэд би одоо ингэж амьдарч байгаад хэзээ ч харамсаж байгаагүй цаашдаа ч харамсахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа.
секс.мн дээр ирсэн захидал
URL: