УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнхийг ална гэж сүрдүүлэв

8448_533Өнөөдөр нийгмийн цахим сүлжээнд хоёр хүн хоорондоо дайн зарлахдаа хүрэв. Тэдний хэрүүл яг юунаас болсон нь тодорхойгүй байгаа ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Пунцагбалжир агсны хүү “Мон- Эрдэнэ” группийн Ерөнхийлөгч Энхмөнх рүү өчигдөр орой утасдаж “Яасан олон юм ярьдаг юм бэ. Ална шүү” гэж занасан тухай өнөөдөр твиттертээ жиргэсэн байх юм. Түүнийг нэртэй хүний зүстэй хүү гэдгээр нь монголчууд сайн мэднэ.

Монголын морин спортын түүхэнд өөрийн тод мөрөө үлдээж, хийсэн үйл хэргээрээ эдүгээ хүртэл домог мэт яригдаж, алтан үсгээр бичигдэх гавьяатай алдарт уяач Г.Пунцагбалжир нь түүний аав бөгөөд өдгөө хүү “Мон- Эрдэнэ” групп хэмээх байгууллагын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж яваа. Харин түүнийг монголын алтыг бүтнээр эзэмшдэг гэх МАК-ын захирал Нямтайширын хүү, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр юуны учир ална гэж заналхийлэв. Зарим нь нэг твитрээс нь харахад хүүхнээс болсон ч юм шиг.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Би биш… Пунцагбалжир талийгч нь хүүгийнхээ эмэгтэй хүнийг хаягдлаар нь цоллож зоддог, адгийн муухай авирыг үл тэвчиж өөрийн гараар алах байсан биз” гэжээ.
 Тэгэхээр П.Энхмөнх нэгэн эмэгтэй хүнийг хаягдал энэ тэр гэж, бүр гар хүрээд авсан байх нь. Харин тэрхүү зодуулсан эмэгтэй нь хэн болоод Н.Номтобаяр ийнхүү уурсав. Түүний  “Ална шүү” гэдэг үгэнд нь П.Энхмөнх ихэд гомдсон бололтой, Ерөнхийлөгчид хүртэл хов хүргээд амжсан байх юм. Мөн “ Сая Н.Номтойбаяр над руу ярьлаа. Бөөс минь чи яах юм гэнэ ээ, дөрвөн хүн сонслоо. Намайг Номтой ална гэнэ. Маргааш харж байгаарай гэнэ, харъя. Уучлаарай, Номтой намайг битгий алаарай. Сонссон хүмүүс байгаа шүү.

Чаддаг юм алчихаарай, чи ичээрэй, алж чадахгүй байж олон юм яриарай. Номтой нэр чинь томдчихож, зовлоггийг зовоохоос зоригийн мөхөөж чадахгүй биз дээ. Инээд хүрээд байх юм. Чи амжихгүй ээ. Гэхдээ би маш их айж байна. Гишүүн хүн миний амь, хоёр хүүхдийн минь аминд заналхийлэж байна. Монгол Улсын төр ажлаа хийнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=8448

URL:

Нэр: зочин Огноо: 29 June 2016

Хохь нь!Алуулж байхдаа таарсан л юм хийсэн юм бнашд!Эмэгтэй хүнийг тийм муухайгаар доромжлож байдаг!Заавал танидаг гээд өмөөрөхүү!Угийн соёлтой хүнд эвгүй байсан болоод л тэгсэн байгаа!

Сэтгэгдэл бичих