С.Ганбаатар хөдөө ч хотод ч №1 улс төрч
Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч асан, гудамжны тэмцэгч, Фэнг Шүй хэмээн түүний гуншиг тоочоод барахгүй. Саяхан Сант Марал сангаас хөдөө орон нутгийн болон хотын 2000 гаруй иргэдийн дунд явуулсан хэн хамгийн №1 улстөрч вэ гэсэн санал асуулгад одоогийн ерөнхийлөгч Элбэгдоржоос өгсүүлээд улстөрд нэр хүндтэй эрхэмүүдийг хойноо орхин УИХ гишүүн С.Ганбаатар тэргүүлжээ. Түүнийг “Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэйгөөр оролцоосой гэж хүсдэг вэ?” санал асуулгаар 25,8 хувиар одоогийн болон экс ерөнхийлөгчдөөс даруй 5 хувь илүү санал цуглуулж чадсан нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл ялах магадлал байгааг харуулсан байна. Мөн ТОП-10 улстөрчийг хотод 25,8, хөдөө орон нутагт 25,7 хувиар тэргүүлсэн судалгаа гарчээ. Өнгөрсөн сарын 5-21-ний хооронд явуулсан Сант Марал сангийн судалгааг УИХ-ын эрхэм гишүүн С.Ганбаатар өнгөлсөн нь олон улстөрчдийг шоконд оруулсан гэнэ шүү
URL: