10 саяын шагналын сантай цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Цахим аюулгүй байдлын “ХАРУУЛ ЗАНГИ” тэмцээн нь нийгэмд мэдээллийн ур чадвартай авъяастныг илрүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдлаа. Уг тэмцээн нь нийт 4-н үе шаттай байв.
1-р үе “ЭРВЭЛ ОЛДОНО”.
2013 оны 04 сарын 23-ний өдрийн 19:00 цагт 1-р шат буюу “ЭРВЭЛ ОЛДОНО” үе эхэлсэн бөгөөд урьдчилан бэлтгэсэн кодыг тайлах, дүн шинжилгээ хийх, мэдээллийг сэргээх зэрэг даалгавруудыг багууд онлайнаар гүйцэтгэн оролцжээ. Уг шатанд нийт 103 баг буюу 206 хүмүүс хамрагдсан байна. Эхний шатанд 50 баг идэвх, санаачлагатай оролцсоноос 39 баг тодорхой амжилтанд хүрч шилдэг 12 баг дараагийн шатанд оролох эрхтэй болсон байна.
2-р үе болох “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”
Монгол Улсын түүхэн сэдэвт бодлогуудаас сонгон авч үр дүнг гаргаснаар харгалзах оноогоороо өрсөлдсөн бөгөөд энэ нь мэдээллийн аюулгүй байдлын бүх чиглэл хэлбэрийг агуулснаараа багуудын ур чадварыг сорьсон үе байлаа. “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” шатанд дараах багууд оролцох эрхийг авсан байна.
№ |
Багуудын нэрс |
Авсан оноо |
1 | H@wK$ |
220 |
2 | sesi |
210 |
3 | SIT.H2O |
210 |
4 | TP |
210 |
5 | nom@d$ |
210 |
6 | U&J |
210 |
7 | OnePunch |
200 |
8 | MTC-TB |
190 |
9 | n0 MeRcY |
170 |
10 | Chonos |
160 |
11 | Team1 |
150 |
12 | MYM |
150 |
3-р үе болох “ИЛД БАМБАЙ”
2013 оны 04 сарын 25-ны өдөр тусгайлан бэлтгэсэн серверүүд рүү халдаж өөрийн эзэмшилд аван тухайн системийн алдааг засах, бусад цоорхойг нөхөж кибер довтолгооны эсрэг хамгаалалтыг гүйцэтгэх зорилготой байсан бөгөөд ямар аргаар яаж гүйцэтгэсэн тайлбараар шүүгчид харгалзах оноог өгч байв. Өөрийн хамгаалах ёстой, серверийн алдааг илрүүлэн тохирох нууцлал, хамгаалалтыг хэрэгжүүлэх, тэнд ажиллаж байгаа чухал мэдээлэл, үйлчилгээний аюулгүй, найдвартай байдлыг хангах замаар хостыг эсрэг багийн дайралтаас хамгаалах мөн эсрэг багийн хамгаалалтын системийг нэвтэрч даалгавар гүйцэтгэн дараах 4-н баг хамгийн өндөр оноо аван хагас шигшээд үлджээ.
№ | Багийн нэр | Авсан оноо |
1 | Sesi |
454 |
2 | nom@d$ |
307 |
3 | Team |
255 |
4 | Chonos |
204 |
4-р үе болох “ОРГИЛ ӨӨД”
Мөн тусгайлан бэлтгэсэн танхимд явагдсан бөгөөд өгөгдсөн систем дээр мөрдлөгө шинжилгээ хийж алдагдсан мэдээлэл, шалтгаан, хэрхэн засварлах, хэвийн ажиллагаанд оруулах тухай мэдээлж, холбогдох ажиллагааг 1 цагийн хугацаанд гүйцэтгэн “nom@d$” болон “Team” багууд тэмцээний аваргын төлөө, 3-р байрын төлөө “Chonos” болон “SESI” гэх зэрэг багууд тус тус өрсөлдөхөөр болсон байна.
№ | Багийн нэр | Авсан оноо |
1 | nom@d$ | 400 |
2 | Team1 | 300 |
3 | Chonos | 200 |
4 | Sesi | 0 |
Хамгийн эцсийн шатанд багууд аль нь ч түрүүлж оноо авж чадаагүй бөгөөд дээрхи онооны дагуу багуудыг эрэмбэлж дараах багууд уг тэмцээний гол эздүүд болжээ.
Тэмцээний тэргүүн байранд
- nom@d$ баг – Шагнал : 5 000 000₮, үнэ бүхий дургалын зүйл
Дэд байранд
- Team1- Шагнал : 2 500 000₮, үнэ бүхий дургалын зүйл
Гуравдугаар байранд
- Chonos Шагнал : 1 500 000₮, үнэ бүхий дургалын зүйл
Дөрөвдүгээр байранд
- Sesi- 1 000 000₮, үнэ бүхий дурсгалын зүйл шагнуулжээ. Мөн тус тэмцээнийг ивээн тэтгэгч Ситинэт ХХК, Эмпасофт ХХК, Ньютелеком ХХК, Саммит ХХК зэрэг компаниуд, зохион байгуулагч байгууллагууд болох Үндэсний Дата Төв-УТҮГ, Кибер Аюулгүй Байдлын Газар, Мобиком корпораци, ШУТИС-ийн Компьютер Техник Менежментийн Сургууль нь өөрийн нэр бүхий шагнал, дурсгалын бэлгийг гардуулав.
Ийнхүү оюун ухааны хурд, хүчийг шалгасан цахим аюулгүй байдлын “ХАРУУЛ ЗАНГИ” тэмцээн урам зориг, ухаарал, хүсэл тэмүүлэл, ур чадварыг илтгэсэн тэмцээн болж өндөрлөлөө.
URL: