Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ-ын төлеөлегчид нутгийн иргэдийн ундны усны эх үүсвэр дээр аюултай хог хаягдал булсан талаар мэдээлэл хийлээ. Сумынхны 30-40 жилийн хур хог хаягдал болох 21 куб хогийг 7-9 метрийн гүнд өнгөрсөн жил булсан байна. Тэнд нь хуванцар сав, эмнэлэгийн хаягдал, химийн төрөл бүрийн аюултай хог байгааг хурлын телөелегчид хэллээ. Тус сумын Засаг дарга их хэмжээний хайргыг хувийн компаниудад зараад түүнийхээ оронд хогхаягдал булах шийдвэр гаргажээ. Хог булснаас хойш ундны ус татарсан, мөн хэд хэдэн айлын үхэр үхсэн бөгөөд одоо хүн үхэхийг хүлээмээргүй байна гэсэн юм. Ундны усаа шинжлүүлэхээр аймгийнхаа мэргэжлийн хяналтын газарт хандахад хог булсан уснаас шал өөр газраас авч шинжилсэн хариу өгдөг гэлээ.uss